top of page
  Тендерт оролцохоор бэлдэж буй шинэ бизнес эрхлэгчдэд материал бүрдүүлэлт, тэдгээрийн стандарт зэрэгт зөвлөгөө өгнө. Ихэнх тендерийн бүрдэл дараах хэсгээс бүрдэнэ:
  • Тендерийн маягт /Таны үнийн санал гэсэн үг/ Тендерийн материалтай чинь хамт загвар нь ирсэн байх ёстой. Зарим тохиолдолд заавал маягтын дагуу бэлдэж ирүүлэх ёстой гэж заасан байдаг.
  • Танай байгууллагыг төлөөлөн гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдэд олгосон итгэмжлэх. /Нотариатаар батлуулсан байх/
  • Тендер шалгаруулалттай холбоотой ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн албан мэдэгдэл. /Яг ямар мэдэгдлүүд ирүүлэх ёстойг тендерийн материал дээр чинь заасан байгаа/ 
  • Банкны баталгаа /Үнийн дүнгийн хэдэн хувь гэдгийг материал дээр чинь заасан байгаа/
  • Татварын өртэй эсэх тодорхойлолт, шүүхийн тодорхойлолт, нийгмийн даатгалын тодорхойлолт
  • Чадварын мэдээлэл. Үүнд: Голлох мэргэжилтэнүүдийн тодорхойлолт, дипломын хуулбар / шаардлагатай бол нотариатаар батлуулах /
    Татварын тайлан тэнцэл / хэдэн жилийнх гэдгийг бас материал дээр чинь заасан байна /
    Компаний товч танилцуулга. Хийж гүйцэтгэсэн ажлаа сайн бичиж харуулах хэрэгтэй эсвэл нийлүүлэх гэж байгаа барааныхаа талаар сайн тодорхойлж өгнө/ 

Тендерийн материал бүрдүүлэлтийн зөвлөгөө

bottom of page